Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:3 - Ариун Библи 2013

3 Чамайг нэрээр чинь дуудсан Би ЭЗЭН, Израилийн Бурхан гэдгийг Чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, Далд газруудын нууцалсан эд баялгийг өгнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Энэ бол чамайг нэрээр чинь дуудсан Израилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:3
15 Mawu Ofanana  

Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Өөрийн зарц Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч!


“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав.


Дараа нь Мосе, ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг удирд” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа надад мэдүүлээгүй. Гэтэл “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж Та айлдсан.


ЭЗЭН, Мосед —Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав.


Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя.


Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.


Би, Би айлдав. Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан бөгөөд тэр замдаа өлзийтэй байна.


Эргийн орнууд аа, Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ умайд байхаас л Нэрийг минь Тэр дурдсан.


Харин тэдний дундаас Ишмаелд —Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй.


Түүн дээр хамгийн алсын хязгаараас ир. Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган түүнд юуг ч бүү үлдээ.


Морьд ба тэрэгнүүдийнх нь Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно! Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.


Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, Төгсгөл чинь, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.


“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч, Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa