Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:23 - Ариун Библи 2013

23 Би Өөрөөрөө тангарагласан. Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж, хэл бүр тангараглана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Би Өөрөөрөө тангарагласан. Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч, хэл бүр тангараглана.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:23
29 Mawu Ofanana  

Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков, эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.


садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.


ЭЗЭНд тэрээр хэрхэн тангараглан Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлсан билээ дээ!


Харин Бурханы дотор хаан баясна. Түүгээр тангараглагчид бүгд магтагдана. Худал яригчдын ам таглагдана.


ЭЗЭН авралаа мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Зөвт байдлаа илчилсэн.


Кедарын хөвгүүдийн хүчит эрсийн үлдсэн тоо нь цөөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлджээ.”


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч Үнэн зөв дор байдаггүй. Израиль хэмээх нэрээр дуудагдсан Иаковын гэр ээ! Үүнийг сонс!


Харцаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд хамтдаа цуглан чам уруу ирж байна» «Би амьд!» хэмээн ЭЗЭН тунхаглан «Чи тэднийг чимэглэл мэт зүүж, Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.


Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө Зөвт байдал, магтаалыг бий болгоно.


ЭЗЭН баруун мутраараа, Хүчит гараараа тангараглав. “Би үр тариаг чинь дахин Дайснуудад чинь хоол болгон өгөхгүй. Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг гаднынхан уухгүй.


Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж, Нүднээс минь нууцлагджээ.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»”


Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”


Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.


Чи Бурхан ЭЗЭНээсээ эмээн, зөвхөн Түүнд үйлчилж, Түүний нэрээр тангарагла.


Энэ нь Есүсийн нэрд Тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa