Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:21 - Ариун Библи 2013

21 Тунхаглан, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлсэн бэ? Хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Тунхагла, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлж, хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:21
33 Mawu Ofanana  

Ингэх нь талархлын дууг би сонсгож, Таны бүх гайхамшигт үйлсийг өгүүлэхийн тулд буюу.


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН бол Хаан, Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. Тэрээр хүмүүсийг чигч шударгааар шүүнэ” хэмээн хэлцгээ!


Энэ нь Египетийн нутагт түг түмдийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.


Бидэнд мэдүүлэхээр хэн эхнээсээ тунхагласан бэ? “Зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав? Хэн ч тунхаглаагүй, хэн ч зарлаагүй, Үгийг чинь хэн ч сонсоогүй.


Би, зөвхөн Би ЭЗЭН, Надаас өөр аврагч үгүй.


Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв.


Ард түмнүүд хуран чуулж Бүх үндэстэн хамт цуглах болтугай. Тэдний дундаас хэн үүнийг мэдүүлж, Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ? Тэд зөвтгөгдөж болохоор гэрч нараа авчраг. Тэд сонсоод “Энэ үнэн” гэж хэлэг.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”


Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.) “Би ЭЗЭН. Өөр байхгүй.


ЭЗЭНий дотор Израилийн бүх үр удам зөвтгөгдөн, алдаршина.


Би ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан алга. Чи Намайг танихгүй ч, Би бүсийг чинь бүсэлсэн.


Бүгдээрээ цуглаж, сонсогтун. Хэн нь эдгээрийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж, Мутар нь халдеичуудын эсрэг байна.


“Би өнө эртний юмсыг эхнээс тунхаглан Амнаасаа гаргаснаа Би зарласан бөгөөд Гэнэт үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.


Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн Хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч, Чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Өнө эртнээс мэдэгддэг Эзэн Эдгээрийг айлдаж байна” гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa