Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:20 - Ариун Библи 2013

20 Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:20
32 Mawu Ofanana  

Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ.


Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн —Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.


Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд тэдэнтэйгээ адил буюу.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


“Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Нотолгоогоо авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.


Ард түмнүүд хуран чуулж Бүх үндэстэн хамт цуглах болтугай. Тэдний дундаас хэн үүнийг мэдүүлж, Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ? Тэд зөвтгөгдөж болохоор гэрч нараа авчраг. Тэд сонсоод “Энэ үнэн” гэж хэлэг.


Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ?


Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.


Бел бөхийн, Небо сунаж унана. Шүтээнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээш тань ядарсан адгууснуудад Үүрэх хүнд ачаа болжээ.


Бүгдээрээ цуглаж, сонсогтун. Хэн нь эдгээрийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж, Мутар нь халдеичуудын эсрэг байна.


Орилж байхад чинь Бүлэглэл чинь чамайг авраг! Салхи тэд бүгдийг чинь хийсгэж, Үлээх агаар тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн Ариун уулыг минь эзэмшинэ.


Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.


Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Сүмийнх нь төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилон нутгаас Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.


Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.


аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa