Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:2 - Ариун Библи 2013

2 “Би чиний өмнө явж, Муруй газрыг тэгшлэн Хүрэл хаалгуудыг буталж, Төмөр хөндлүүдийг цавчин хуваана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 “Би чиний өмнө явж, уулсыг тэгшлэн, хүрэл хаалгыг эвдэж, төмөр хаалтуудыг тастана.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:2
17 Mawu Ofanana  

Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Хөндөл төмрийг нь хугалсан.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров.


Хотын дотор сүйрэл үлдэж, Гулдан хаалга нь эвдрэв.


Хотгор бүр өргөгдөж, Уул толгод бүр намсаж, Тахир нь шулуун, Энхэл донхол газар нь тэгш тал бологтун.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


Би түүнийг зөвт байдал дотор босгосон бөгөөд Бүх замыг нь тэгшилнэ. Тэр хөлсөөр бус, Шагналгүйгээр хотыг минь барьж, Хоригдлуудыг минь сул явуулна” гэж Түг түмдийн ЭЗЭН айлдав.


Би, Би айлдав. Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан бөгөөд тэр замдаа өлзийтэй байна.


Явж, Хананиатай ярин “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи модон буулгануудыг эвдэлсэн боловч тэдний оронд чи төмөр буулгануудыг хийв» хэмээв.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


“Перез” гэдэг нь хаанчлал тань хуваагдаж, медечүүд ба персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүгт мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.


Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь үүд хаалганууд Дайснуудад чинь өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы чинь хөндлүүдийг гал залгижээ.


Гуу жалга бүр дүүрч, Уул, толгод бүр намсаж, Тахир нь шулуун болж, Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд


Энэ өдрүүдэд Петр (тэнд хурсан олон болох зуун хориод) ах дүүсийн дунд босоод —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa