Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:14 - Ариун Библи 2013

14 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн бүтээгдэхүүн, Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:14
41 Mawu Ofanana  

Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ.


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.


Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.


Түйвэргэх зүйлгүйгээр чи хэвтэнэ, Олон хүн чиний тааллыг эрнэ.


Хоолойд нь Бурханы дээд магтаалуудыг, Хос ирт илдийг гарт нь байлга.


Хаадыг нь гинжээр, Ноёдыг нь төмөр дөнгөөр хүлэхийн тулд,


Таны эдгээр бүх албат над дээр ирээд, надад мөргөж, “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд ихэд хилэгнэн Фараоныхаас гарав.


Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн Аюумшигт хүчээр модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, Ихэмсэг хүмүүс басамжлагдана.


Хөөрхий еэ, Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа.


Өндөр нуруутай, цайвар арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.


Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд нядлах тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд ам өчиг өгч түүнийгээ биелүүлнэ.


ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭНд эргэвэл, Тэр тэдэнд хариулан тэднийг эдгээнэ.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд ариун болно. Орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв.


Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.”


Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай «Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.” Түүн дээр ирэх бөгөөд Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Учир нь чи өрнө ба дорно зүгт тэлж, Үр удам чинь үндэстнүүдийг эзлэн Эзгүйрсэн хотуудад нь суурьшина.


Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.”


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.


Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан Тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй, Маш өндөр, орой нь үүлэн дунд байсан.


Мөн хөвгүүд, охидыг чинь Иудагийн хөвгүүдийн гарт Би зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлджээ.


Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм.


зүрхний нууцууд нь илчлэгдэнэ. Ийнхүү тэрээр нүүрээрээ унаж, Бурханд мөргөн, Бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана.


Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж,


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa