Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:11 - Ариун Библи 2013

11 Израилийн Ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хөвгүүдийн минь ирээдүйн талаар Та нар Надаас асууж, Мутрын минь ажлыг Надад тушаах уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?

Onani mutuwo Koperani




Исаиа 45:11
34 Mawu Ofanana  

Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ.


Тэднийг ерөөсөн түг түмдийн ЭЗЭН “Ард түмэн минь болох Египет, мутрын минь бүтээл болох Ассири, өв минь болох Израиль ерөөлтэй” гэж айлдана.


Харин мутрын минь бүтээл болох хүүхдүүдээ Тэр өөрийнхөө дотор харахдаа Тэд нэрийг минь нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан Израилийн Бурханы аюумшиг дотор зогсоно.


Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.


Би ЭЗЭН, Та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, танай Хаан.”


Өөртөө бий болгосон ард түмэн минь Миний алдар магтаалыг тунхаглана.


Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв.


Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.


Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа!


Эцэгтээ «Та юу төрүүлэв?», Эхдээ «Та юу гаргачихав?» гэж хэлдэг нэгэн хөөрхий еэ!”


Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН Ингэж айлдаж байна. Чамд тустайг сурган Чамайг явах замаар чинь удирддаг “Бурхан ЭЗЭН чинь Би байна.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ.


Абрахам биднийг үл мэдэн, Израиль биднийг танихгүй байвч Та Эцэг маань билээ. Аяа ЭЗЭН, Та Эцэг маань билээ. Эртнээс Таны нэр бол Аврагч.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Тэгэхэд Би Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган Үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв, Тааламжит нутгийг та нарт Би хэрхэн өгөх билээ! гэв. Би хэлэхдээ “Чи Надаас эргэж буцахгүй Намайг Эцэг минь гэж дуудна” гэв.


“Тэр үед Би Израилийн бүх ургийн Бурхан байж, тэд ард түмэн минь болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол ууган хүү минь юм”


«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


Би ариун нэрээ Миний ард түмэн Израилийн дунд мэдүүлэх болно. Ариун нэр минь дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Даниел болон нөхөд нь Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл гуйхыг Даниел тэднээс хүсэв.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.


Тийм ээ, тэр тэнгэрэлчтэй барилдан дийлсэн. Тэрээр уйлан өршөөл гуйсан. Тэр Түүнийг Бетелд олоод Тэр тэнд бидэнтэй ярьсан.


Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.


Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.


Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.


ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв.


Филистийн ноёд “Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав” гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд нэгэн их тахил өргөн баярлахаар цуглацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa