Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:1 - Ариун Библи 2013

1 Хаадын хуяг дуулгыг алдууруулахаар, Үүдийг нь үл хааж, Өмнө нь хаалгуудыг дэлгэхээр, Өмнө нь үндэстнүүдийг захируулахын тулд Баруун гарыг нь барьсан, Өөрийн тосолсон Корешт ЭЗЭН ийн айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж,

Onani mutuwo Koperani




Исаиа 45:1
31 Mawu Ofanana  

ЭЗЭН түүнд —Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.


Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа


“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав.


Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, Хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.


Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна Та баруун гараас минь барьсан.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Би уур хилэнгээ гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгасан нэгэнд тушаал өгсөн. Өргөмжлөл дотор минь баясдаг Хүчирхэг дайчдаа дуудсан.


Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.


Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн Хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.


Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ.


“Би ЭЗЭН. Чамайг зөвт байдалд дуудаж, гараас чинь атгаад, Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн, Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө.


Би Корешт «Миний хоньчин, бүх хүслийг минь гүйцэтгэнэ» гээд, Иерусалимд «Чи босгогдоно», Сүмд «Суурь чинь тавигдана» гэж айлддаг.”


Би ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан алга. Чи Намайг танихгүй ч, Би бүсийг чинь бүсэлсэн.


Би, Би айлдав. Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан бөгөөд тэр замдаа өлзийтэй байна.


Одоо Би энэ бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр хээр талын амьтдыг түүнд өгсөн.


Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдав. Үзэгтүн, Миний зарц, Вавилоны хаан Небухаднезарыг Би авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!


Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг, Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.


Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв.


Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөхөөсөө илүү урт бөлгөө.


Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүгт мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.


Голуудын гулдан хаалганууд нээгдэж Ордон сүйрчээ.


Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь үүд хаалганууд Дайснуудад чинь өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы чинь хөндлүүдийг гал залгижээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa