Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 44:8 - Ариун Библи 2013

8 Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Битгий түгшигтүн. Бүү ай. Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү? Та нар бол Миний гэрч нар. Надаас өөр Бурхан байдаг уу? Өөр Хад байдаг уу? Би мэдэж байна, өөр байхгүй”.

Onani mutuwo Koperani




Исаиа 44:8
55 Mawu Ofanana  

Бурхан —Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.


эцэг нь татгалзаж —Би мэдэж байна, хүү минь, би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Гэсэн ч дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв.


ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?


“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав.


Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Учир нь бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.


ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ?


Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.


Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг. Та бол Бурхан, Та ганцаараа.


Учир нь чи авралынхаа Бурханыг умартан, Хоргодох газрынхаа хадыг эс санав. Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж, Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.


ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий.


Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу лимбийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.


Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя.


Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрчээ. Би шинэ юмыг мэдүүлж байна. Соёолон гарахаас нь өмнө Би та нарт сонордуулна.”


“Та нар миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нар мэдэж, Надад итгэн, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон бөгөөд Та нар зарц нар минь юм. Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй.


Би, зөвхөн Би ЭЗЭН, Надаас өөр аврагч үгүй.


Мэдүүлж, аварч, сонордуулсан нь Би билээ. Та нарт өөр хэн ч байхгүй. Иймээс та нар гэрчүүд минь мөн гэж ЭЗЭН айлдаж байна. “Би Бурхан.


Ард түмнүүд хуран чуулж Бүх үндэстэн хамт цуглах болтугай. Тэдний дундаас хэн үүнийг мэдүүлж, Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ? Тэд зөвтгөгдөж болохоор гэрч нараа авчраг. Тэд сонсоод “Энэ үнэн” гэж хэлэг.


Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа!


ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Учир нь Би Бурхан, өөр байхгүй. Би Бурхан. Надтай ижил нь үгүй учраас Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун.


“Би өнө эртний юмсыг эхнээс тунхаглан Амнаасаа гаргаснаа Би зарласан бөгөөд Гэнэт үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.


«Шүтээн минь үүнийг хийж, Сийлмэл хөрөг, цутгамал хөрөг минь үүнд тушаасан» гэж чамайг ярих вий гэсэндээ Би бүр эхнээс мэдүүлж, Болохоос нь өмнө чамд сонордуулсан.


Үндэстнүүдийн Хаан, Танаас Хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн бүх мэргэн хүмүүсийн дунд Бас тэдний бүхий л хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таныг орондоо байхад толгойд тань үзэгдсэн зүүд ба зөн ийм болой.


Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.


Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө.


Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг Та нар мэдэх болно. Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй.


Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв.


Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.


Есүс —Хүмүүсийг суулга гэв. Тэр газар зүлэг ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа.


Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм.


Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.


ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.


Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав!


Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.


Тэрхүү амь нь илчлэгдсэн, Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна.


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa