Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 44:2 - Ариун Библи 2013

2 Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 ЭЗЭН чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална. Тэр ингэж айлдаж байна. “Бүү айгтун, Миний боол Иаков оо, Миний сонгосон Иешурун аа!

Onani mutuwo Koperani




Исаиа 44:2
29 Mawu Ofanana  

Бурхан тэхий голд нь бөгөөд Тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад тусална.


Төрөхөөсөө би Таныг түшсэн, Та намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн. Үргэлж Таныг магтму, би.


Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна.


“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!


Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.


Өөртөө бий болгосон ард түмэн минь Миний алдар магтаалыг тунхаглана.


Би чамтай хамт байгаа тул Бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран Чамайг өрнө зүгээс цуглуулна.


Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.


Чи боол минь учраас “Иаков болон Изриаль аа, Эдгээрийг санагтун. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй.


Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, Дэлхийг ганцаараа дэлгэсэн.


Израилийн Ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хөвгүүдийн минь ирээдүйн талаар Та нар Надаас асууж, Мутрын минь ажлыг Надад тушаах уу?


Эргийн орнууд аа, Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ умайд байхаас л Нэрийг минь Тэр дурдсан.


Иаковыг Өөртөө буцаан авчирч, Израилийг Өөртөө цуглуулахын тулд Намайг эхийн хэвлийгээс зарцаа болгосон ЭЗЭН одоо ингэж айлдаж байна. (Би ЭЗЭНий мэлмийд алдар хүндтэй, Бурхан минь Миний хүч болсон.)


«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.


Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.


Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан.


Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга. Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж, огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.


Ард түмний удирдагчид цугларч, Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.


Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ.


Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa