Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 44:12 - Ариун Библи 2013

12 Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

Onani mutuwo Koperani




Исаиа 44:12
11 Mawu Ofanana  

Шүтээний хувьд, дархан хүн цутгаж, Алтны дархан алтаар бүрж, Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.


Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, Үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж туйлдах нь Үнэндээ түг түмдийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?


Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв.


Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв.


Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.


Тийм өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг сонгоод, Тэрээр хөдөлдөггүй шүтээнийг бүтээх Уран дархныг хайдаг.


Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно Ашиг тус нь юу вэ? Худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн Ашиг тус нь эсвэл юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа Гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.


Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa