Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 42:25 - Ариун Библи 2013

25 Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 42:25
26 Mawu Ofanana  

Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.


Хилэн уураа асгаж, бардмыг хараач, дорд болгооч.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, Уруулаараа л Намайг хүндлэвч, Зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.


Тэгээд чи «Би мөнхөд эзэгтэй байх болно» гэж хэлээд, Эдгээр зүйлсийг зүрхэндээ оруулж, Эцэс төгсгөлийг санасангүй.


Чи сонсоогүй, мэдээгүй. Урьдаас чих чинь нээгдээгүй байв. Учир нь чи урван тэрслэх бөгөөд Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байлаа.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Зөвт хүн мөхөх бөгөөд Үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй. Энэрэлт хүмүүсийг авч явахад Хэн ч үл ойлгоно. Учир нь зөвт хүнийг муугаас холдуулж,


Намайг санаагүй, Намайг бодоо ч үгүй худал хэлж байхдаа чи Хэнээс чи зовниж, хэнээс эмээсэн бэ? Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас Чи Надаас эмээхгүй болсон уу?


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул Бүхий л газар нутаг зэлүүд болов.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав. Дайснуудын өмнөөс баруун мутраа Тэр татан авлаа. Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Иаковын дотор Тэр шатав.


Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.


«Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна.


Гаднынхан хүч чадлыг нь цөлмөх боловч Тэрээр үүнийг мэддэггүй. Мөн үсэн дээр нь ов тов буурал орсон ч Тэрээр үүнийг мэддэггүй.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa