23 Та нараас хэн чагнах вэ? Хэн ирээдүйд анхаарч, сонсох юм бэ?
23 Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?
Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.
Хэн Иаковыг олзонд Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? Бид Өөрийнх нь эсрэг нүгэл үйлдэж, Бас тэд замаар нь яваагүй, Хуулийг нь ч дагаагүй Тэр ЭЗЭН биш гэж үү?
Тушаалуудад минь анхааралаа хандуулдаг ч болоосой, чи! Тэгвэл амар тайван чинь гол мэт, Зөвт байдал чинь далайн давалгаа мэт байхсан.
Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?
ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрээс эмээх нь саруул ухаан билээ. “Сонсогтун, хот дахь овог хийгээд чуулган аа!
Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд
Хэрвээ тэд ухаантай байсан бол үүнийг ойлгож, Өөрсдөө эцэст нь юу болохыг бодохсон!