18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!
ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?
Сонсох чих, харах нүдний Аль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн.
Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, Бүрэнхий харанхуйгаас Сохруудын нүд нь харах болно.
Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно.
Нүдтэй боловч сохор, Чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.
Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.