12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөн Магтаалыг нь эргийн орнуудад тунхаглах болтугай!
12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөг! Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!
Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
Түүний нэрийн сүр жавхланг дуул, Магтаалыг нь сүр жавхлантай болго!
ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун! Олон арлууд ч баярлагтун!
Тэр өдөр та нар: “ЭЗЭНд талархацгаа. Нэрийг нь дууд. Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж Алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла.
Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.
Өөртөө бий болгосон ард түмэн минь Миний алдар магтаалыг тунхаглана.
Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа.