Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 42:10 - Ариун Библи 2013

10 Далай уруу орогч ба дотор нь буй бүгд, Арлууд болон дээр нь оршин суугчид аа. ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.

Onani mutuwo Koperani




Исаиа 42:10
32 Mawu Ofanana  

Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг, Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг.


Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун!


Түүнд шинэ дууг дуул, Баярт дуугаар уран чадварлаг тогло!


Тэр миний аманд шинэ дууг Бурхандаа өргөх магтаалын дууг оруулав Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно


Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна.


Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин, Шеба хийгээд Себагийн хаад Алба гувчуур авчраг.


Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг! Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг!


ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун! Олон арлууд ч баярлагтун!


Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.


Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Гайхамшгийг үйлдсэн ЭЗЭНийг магтан дуул. Газар дэлхий даяар энэ бүхнийг мэдүүл.


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Зөвт байдал минь ойр, Аврал минь гарч ирж байна. Мутар минь ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн Тэд мутрыг минь горьдон хүлээнэ.


Үй олон тэмээ, Мидиан болон Ефагийн торомнууд чамайг бүрхэнэ. Тэд бүгд Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран ЭЗЭНий магтаалыг тунхаглана.


Тэр чамайг алдаршуулсан учир Бурхан ЭЗЭНий чинь нэрд, Израилийн Ариун Нэгэнд Хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь, Алс холоос авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд нь Ийнхүү эргийн орнууд Намайг харуулдана.


Үзэгтүн, ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл тунхаглан “Хөөе. Аврал чинь ирж байна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт бөгөөд Сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сион охинд дуулга хэмээсэн.


Үзэгтүн, зарц нар минь зүрхэндээ баярлан дуулах боловч, та нар зүрхэндээ шаналан уйлж, Цөхөрсөн сүнсэндээ цурхирна.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.


Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa