6 Хүн бүр хөршдөө туслан Ах дүүдээ “Тууштай бай” гэж хэлнэ.
6 Хүн бүр хөршдөө туслан, ах дүүдээ “Зоригтой бай” гэж өгүүлнэ.
Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.
Шүтээний хувьд, дархан хүн цутгаж, Алтны дархан алтаар бүрж, Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
Эргийн орнууд үзээд айж, Дэлхийн хязгаарууд цочирдсоор Ойртон ирлээ.
Ийнхүү дархан нь алт хайлуулагчийг зоригжуулж, Лантуугаар тэнийлгэгч нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд Ганхуулахгүйн тулд түүнийг хадаасаар бөхөлнө.
Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна.