Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 41:15 - Ариун Библи 2013

15 Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй, шинэ, хурц лантуу болгоно. Чи уулсыг бутлан, нунтаглаж, толгодыг сүрэл мэт болгоно.

Onani mutuwo Koperani




Исаиа 41:15
20 Mawu Ofanana  

Доод тал нь ваарын хурц хэлтэрхийнүүд мэт агаад шавран дээр хайрсны мөр үлдээн мөлхдөг.


Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.


Үтрэм дээр цохигдсон ард түмэн минь! Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНээс Юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.


Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй, Тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй. Харин ногоон гоньдыг саваагаар, Гоньдыг шийдмээр балбадаг.


Гэвч гэнэт нэгэн агшинд л Чиний үй түмэн дайсан Нарийн тоос мэт болж, Үй олон харгис хүн Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Би уул толгодыг хоослон Бүх өвс ногоог нь хатаан Гол мөрнийг нь арлууд болгож, Цөөрмүүдийг нь ширгээнэ.


Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.


“Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг. Чамаар Би үндэстнүүдийг нураадаг, Чамаар Би хаанчлалуудыг устгадаг.


Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үтрэмтэй адил. Жаахан азнаад түүний ургац хураах цаг ирнэ” хэмээв.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.


Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутарч, зун тээрэмдсэн тарианы хальс мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.


Эврийг чинь Би төмөр, Туурайг чинь хүрэл болгох тул Сион охин оо босож, талхлагтун. Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж, Олзыг нь ЭЗЭНд, Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмний дунд Ойн араатнуудын дундах арслан, Хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд Түүнээс аварч чадах хэн ч үгүй.


Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


Иймд уулархаг нутаг болон салбар уулс нь бас та нарынх болох ёстой. Энэ нь ой модтой ч гэсэн та нар түүнийг буулга. Канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.


ЭЗЭН түүнд —Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa