Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 41:1 - Ариун Библи 2013

1 “Эргийн орнууд аа. Миний өмнө чимээгүй бай. Ард түмнүүд хүчээ шинэчлээд, Урагшлан ирж ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 “Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.

Onani mutuwo Koperani




Исаиа 41:1
22 Mawu Ofanana  

За, бэлхүүсээ чанга бүсэл. Эр хүн шиг зогс. Чамаас Би асуух бөгөөд Чи Надад мэдүүлж өг.


Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.


“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун! Ард түмнүүд ээ, чагнагтун! Газар ба түүнийг дүүргэгч бүхэн, Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!


Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.


Эргийн орнууд үзээд айж, Дэлхийн хязгаарууд цочирдсоор Ойртон ирлээ.


Надад сануулагтун. Хэргээ хамтран шүүцгээе. Зөвтгөгдөхийн тулд мэдүүлэгтүн.


Ард түмнүүд хуран чуулж Бүх үндэстэн хамт цуглах болтугай. Тэдний дундаас хэн үүнийг мэдүүлж, Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ? Тэд зөвтгөгдөж болохоор гэрч нараа авчраг. Тэд сонсоод “Энэ үнэн” гэж хэлэг.


Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун! Би эхнээсээ нууцаар яриагүй бөгөөд Энэ нь болох үеэс Би тэнд байсан юм. Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв.”


Эргийн орнууд аа, Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ умайд байхаас л Нэрийг минь Тэр дурдсан.


Намайг зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Хамтдаа зогсоцгооё. Ямар хүн Надтай заргалдах вэ? Тэр дэргэд минь ирэг.


Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”


ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa