29 Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг.
29 Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг.
Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.
Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” гэж бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, гарыг минь тэнхрүүлээч Бурхан минь ээ.
ЭЗЭН, хүмүүстээ хүчийг хайрлан ЭЗЭН, ард түмнээ Амар амгалангаар ерөөнө.
Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан, Та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ.
Бурхан, ариун газраасаа Та сүрдмээр байна. Израилийн Бурхан, хүч хийгээд чадлыг Ард түмэнд Тэр өгдөг. Бурхан магтагдах болтугай!
Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»
Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ.
Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг.”
Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.
Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж, Амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.
Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,
галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.
Харин Бурхан, Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган тэндээс ус гаргав. Тэр ус ууж, хүч тамир орж, сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж.
Дийлэгч агсны нум хугарахад Дийлдэгч нэгэн нь харин хүчийг агсав.