Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 40:26 - Ариун Библи 2013

26 Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 40:26
26 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг.


Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов.


Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм.


Тогтоолуудын тань дагуу Эд бүгд эдүгээ бат зогсжээ. Учир нь бүх юмс Таны боол билээ.


Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ?


Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна.


Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.


ЭЗЭНий номоос олоод уншигтун! Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, Нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Сүнс нь тэднийг цуглуулсан юм.


Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, Дэлхийг ганцаараа дэлгэсэн.


Дэлхийг Би хийж, Дээр нь хүнийг бүтээв. Мутраараа тэнгэрийг дэлгээд, Би түг түмдэд тушаав,


Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.


Намайг сонсогтун Иаков аа, Миний дуудсан Израиль аа. Би Тэр мөн. Би эхэн бөгөөд Би бас эцэс.


Мутар минь дэлхийг суурилуулан Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.


Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө.


Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.


Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa