Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 39:2 - Ариун Библи 2013

2 Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 39:2
18 Mawu Ofanana  

Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ.


Үүнээс гадна худалдаачид, наймаачдын орлогоос, Арабын бүх хаадаас мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.


Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.


Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.


Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Хезекиа үлэмж их баялагтай бас нэр хүндтэй байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, анхилуун тос, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг


Уг газарт болсон тэмдгийн талаар асуухаар илгээгдсэн, Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэг дээр л Бурхан, Хезекиаг ганцааранг нь орхисон нь түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг мэдэхийн тулд байсан юм.


Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд иржээ. Тэрээр Соломонтой уулзан, зүрх сэтгэлдээ байсан бүхний талаар түүнтэй хэлэлцэв.


Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, арвин их анхилуун үнэртэн болон эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч байгаагүй билээ.


Баялаг минь агуу учраас мөн гар минь ихийг хурааснаас болж би баярладаг байсан бол,


Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу.


Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.


Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?


Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж.


Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa