2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч —
2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран,
Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч.
Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”
Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.
Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд, —ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв.
Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав.
Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.