Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 38:17 - Ариун Библи 2013

17 Үзэгтүн, сайны төлөө би Гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүйрлийн нүхнээс Та хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь Та нурууныхаа араар хаясан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.

Onani mutuwo Koperani




Исаиа 38:17
20 Mawu Ofanana  

Тэр үед би “Үүрэндээ би үхнэ, Өдрүүдээ би элс мэт олшруулна.


Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Түүнийг нүхэнд унахаас авар. Төлөөсийг нь би олов” гэвэл


Бардам зангаараа гэм буруутан нь Зовлонт нэгнийг мөшгөдөг. Өөрсдийнх нь сэдсэн башир явуулгад нь Тэднийг унагаач.


Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан.


Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, Бүх өвчнийг чинь илааршуулдаг.


Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.


ЭЗЭН, Та амийг минь Үхэгсдийн орноос татан гаргасан. Намайг нүх уруу уруудуулахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.


Тэр намайг сүйрлийн нүхнээс, Шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон Хөлийг минь хадан дээр тавьсан


Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.


Та ард түмнийхээ хилэнцийг уучилсан. Та бүх нүглийг нь далдалсан. Села


Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан.


Тэрээр надад айлдан Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор Би юу хэлэхсэн билээ? Сэтгэлийнхээ гашуудлаас болж Би бүх он жилүүддээ төлөв даруу явна.


Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Уулсын уг уруу ороов. Хөндөл нь надад үүрд хаалттай Тэр газар уруу би уруудлаа. Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь, Амийг минь Та нүхнээс гаргалаа.


Ухаан балартах үедээ ЭЗЭНийг би санав. Залбирал минь Танд, Ариун сүмд тань хүрлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa