Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 34:11 - Ариун Библи 2013

11 Харин тэнд бэгбаатар, зараа нутаглан Ууль, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.

Onani mutuwo Koperani




Исаиа 34:11
14 Mawu Ofanana  

Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Би Иерусалимын дээгүүр Самарийн хэмжигч олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.


Цөлийн бэгбаатартай ижилсэж, Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Самуурсан хот нурж, Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Тэр тэдний төлөө шавга хаясан. Мутар нь үүнийг тэдэнд Хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, Үеийн үед энд орших болно.


Сион охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийджээ. Шугам татаж, мутраа сүйтгэхээс Үл холдуулжээ. Хана хэрэм ба хамгаалалтыг харуусуулав. Бүгд хамтдаа сульдан доройтов.


тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,


ЭЗЭН, надад —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд Тэгшлүүр тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.


Ниневегийн төвд хонин сүргүүд, Төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Бэгбаатар, зараа хоёулаа Баганануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр нь дуулна. Эзгүйрэл босгон дээр нь байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa