Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 33:6 - Ариун Библи 2013

6 Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 33:6
39 Mawu Ofanana  

ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Итгэл чинь Бурханаас эмээхүй, Найдвар чинь чиний гэмгүй замууд бус уу?


Миний авралын хүч Эзэн БУРХАН, Тулалдааны өдөр Та толгойг минь бүтээн хамгаалжээ.


ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал, Тэрээр Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт буюу.


Үнэн, дөлгөөн хийгээд зөвийн хэргээр Сүр хүч дотроо ялгууснаар мордооч. Баруун гар тань сүрдэм үйлсийг Танд заана.


Мэргэдийн титэм нь тэдний баялаг. Мулгуучуудын мунхаглал нь ердөө л мунхаглал.


ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл. Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар.


ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга. Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.


ЭЗЭНээс эмээн хомсхон суух нь Асар их хөрөнгөтэй бас түгшүүртэй сууснаас дээр.


ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь. Үүгээр бялхагч нь амар нойрсож гай хөнөөл эс амсах.


ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна.


Тэрслэл олширсон газар захирагч олшрох Тэнэгэр ухаант захирагч удаан тогтнох.


Хаан хүн улс орныг шударга шүүлтээр тогтворжуулах. Хандив хахууль авагч харин түүнийг хөмрүүлэн сүйрүүлэх.


Мөнгө хамгаалалт болох адил Мэргэн ухаан хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг билээ.


Мэргэн ухаан хотын арван захирагчаас ч илүүгээр ухаантныг хүчирхэгжүүлдэг.


Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.


Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.


Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, Үнэн зөвийн үр дүн нь Үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно.


Ард түмэн минь амар тайван орчинд, Аюулгүй гэрүүдэд, ажин түжин газарт амьдарна.


Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ.


Харин Израиль мөнхийн авралаар ЭЗЭНээр аврагдана. Та нар үүрд мөнхөд ичихгүй, гутамшиг болохгүй.


Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй.


Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил Дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.


Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.


Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.


Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa