12 Хүмүүс нь далдуу мод мэт, Галд шатаж буй тастуулсан сундуу мэт шатна.
12 Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна.
Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлэв. Өргөст бутны дундах гал мэт тэд унтарчээ. ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.
Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.
Надад хилэн байхгүй. Сундуу бут, өргөст бутыг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.
Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.
Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.
Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул