Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 32:6 - Ариун Библи 2013

6 Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, Ундаасагчийг ундаар дутаахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, Жигшүүрт явдлыг үйлдэхээр Зүрх нь ёс бусыг зохиодог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, бурхангүй явдлыг үйлддэг.

Onani mutuwo Koperani




Исаиа 32:6
33 Mawu Ofanana  

Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт Гэмт буруу үйлсийг үйлдэхээр Аливаа ёрын зүйлсэд Зүрхийг минь бүү эргүүлээч! Тэдний амттануудаас надад бүү идүүлээч!


Мунхаглал өөрийг нь сүйрэлд хүргэх атал Мөнөөхийн зүрх ЭЗЭНий эсрэг хилэгнэх.


Мунхагт мэргэн ухаан нь дэндүү өндөрдөнө. Тэрээр хэлцэх хаалганы дэргэд амаа эс нээнэ.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Буруу муу хүн энэрэл хайрыг ававч Зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт бурууг тэрээр үйлдэн ЭЗЭНий цог жавхланг эс олж харна.


Ард түмнийг минь дарлаж, Ядуусын нүүрийг түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд Аюул гамшгийг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг, Ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын эсрэг босох болно.


Энэ нь самуурах ба ЭЗЭНийг үгүйсгэх, Бурханаасаа эргэж буцан Дарлал, тэрслэлийг ярих, Зүрхнээсээ худал үгсийг сэдэн тунгаах болой.


Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Тэгвэл л мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах биз.


Сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах бөгөөд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?


Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.


Ядуусыг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч Буудайн хаягдлыг мөн зарахын тулд” гэдэг.


Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa