12 Үржилтэй талбай, Шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлд!
12 Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.
Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.
Шинэ дарс хатаж, Усан үзмийн мод нь гандана. Наргианч зүрхтэй бүх хүн санаа алдана.
Ард түмний минь нутаг, Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө, Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!
Нулимснаас болж нүд минь сүүмийж, Ходоод минь шатан зовно. Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас, Сүйрэн буй түмнээ хараад Элэг минь газарт асгарав.
Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь
Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.
Усан үзмийн модыг минь сүйтгэж, Инжрийн модыг минь тэд хугачжээ. Модны хальсыг хуулж, Мөчрүүд нь унаж өгрөв.
Бүх юм шийдэгдсэн. Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ. Түүний шивэгчингүүд цээжээ дэлдэж, Тагтаа дуугарах мэт ёолно.