Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 31:9 - Ариун Библи 2013

9 Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж, туг хараад тэдний ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.

Onani mutuwo Koperani




Исаиа 31:9
20 Mawu Ofanana  

Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.


Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!


Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.


Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу? Түүнийг алсан тэд алагдсан шиг Тэр бас алагдсан уу?


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.


Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны


Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, Газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар Хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ Гал дотор ЭЗЭН ирэх болно.


Тахилын ширээн дээрх гал байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.


ЭЗЭН айлдсан нь “Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa