6 Израилийн хөвгүүд ээ, Урван тэрсэлсэн та нар Түүн уруугаа буцагтун!
6 Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун.
Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.
Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл, Чи дахин сэргэнэ, Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,
Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.
Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.
Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт, Нүглийг чинь үүл мэт арчин хаяв. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”
Чи сонсоогүй, мэдээгүй. Урьдаас чих чинь нээгдээгүй байв. Учир нь чи урван тэрслэх бөгөөд Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байлаа.
Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.
Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би энэрэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.
«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас, Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»
“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно.” Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул Тан уруу бид ирдэг.
Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй. Тэд хажуу тийш эргэж, холдов.
Үйлдсэн хамаг гэмт үйлдэлээ өөрөөсөө зайлуулж, шинэ зүрх, шинэ сүнстэй бол. Израилийн гэр ээ, яагаад чи үхэх ёстой билээ?
Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс эргэ, эргэвэл амьд үлдэнэ.”
Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.
Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.
Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд