Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 30:32 - Ариун Библи 2013

32 Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аялгуунд байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аятай байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.

Onani mutuwo Koperani




Исаиа 30:32
20 Mawu Ofanana  

Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхлэв? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр, ятгын эгшгээр үдэх байсан.


Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН бидэнд байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.


Амарлингуй байхад минь Тэр намайг хага цохиж, Хүзүүн дээрээс минь зууран авч, Намайг хэсэг болгон буталж, Тэр намайг байгаа болгожээ.


Иймд түг түмдийн БУРХАН Эзэн ийн айлдаж байна. —Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.


Түг түмдийн ЭЗЭН, Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэрээр Египетэд хийсэн шигээ таягаа далайн дээгүүр сунгана.


ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.


Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.


Бөмбөрийн хөгжөөнт дуу тасран, Наргигчдын шуугиан зогсож, Ятгын баясгалант эгшиг тасарна.


Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу лимбийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.


Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


Би чамайг дахин барьж, Чи дахин баригдах болно, онгон охин Израиль аа! Чи дахин товшууруудаа авч, Баярлан цэнгэгчдийн бүжигт очно.


Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.


Би олон ард түмнийг чамаар балмагдуулна. Би илдээ тэдний өмнөөс далайхад Хаад нь ч чамаас болж салгална. Чиний уналтын өдөр хүн бүр амийнхаа төлөө Мөч бүрд тэд айн чичрэх болно»


Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиосон. Харин эдүгээ Тэр “Би дахин нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээрээ буцаж ирэхэд эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн хэнгэрэг болон хөгжмийн зэмсэг барин, дуу дуулан бүжиглэж, хөл хөөрцөг болон Саул хааныг угтав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa