Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 30:26 - Ариун Библи 2013

26 ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 30:26
25 Mawu Ofanana  

Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.


Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түг түмдийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Ахмадуудынхаа өмнө Сүр жавхлангаа байлгана.


Тэрээр шархлуулдаг ч боож өгдөг. Тэрээр цохидог ч Түүний мутар эдгээдэг.


Тэр өдөр Иерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.


Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.


ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭНд эргэвэл, Тэр тэдэнд хариулан тэднийг эдгээнэ.


Энэхүү хилэнц нь та нарт Гэнэт эгшин зуур сүйрэх, Өндөр хананы овойчихсон цуурал лугаа адил байх болно.


Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.


“Би өвчтэй байна” гэж Нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.


Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,


Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.


Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд “Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг»


Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa