Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 30:14 - Ариун Библи 2013

14 Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно. Иймээс түүнийг хайр найргүй эвдэж, зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.

Onani mutuwo Koperani




Исаиа 30:14
25 Mawu Ofanana  

Учир нь тэр өршөөлгүйгээр түүн уруу дайрахад Тэр хүн зугтахыг бодно.


Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.


Үхсэн хүн шиг би Санаанаас гаран мартагджээ. Хагарсан сав мэт болжээ, би.


Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж, Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана.


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.


Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрс ч, өмнө нь суух гал ч үгүй болно.


Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.


Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Шижир алтны үнэтэй Сионы эрдэнэт хөвгүүдийг Ваарчны гарын ажил болох үнэгүй шавар ваар мэт үзэв!


ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Зам ба үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чи бүх бузар шүтээн, бүх жигшүүрээрээ ариун газрыг минь бузарласан учир Би чамайг доош унагах бөгөөд Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.


Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг өршөөхгүй. Харин Би замналын чинь дагуу буцаан төлөх бөгөөд жигшүүрүүд чинь та нарын дунд байна. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.”


Мэлмий минь өрөвдөхгүй, Би өршөөхгүй. Жигшүүрүүд чинь чиний дунд байсаар байх үед Би замналын чинь дагуу чамд нөхөн төлнө. Тэгэхэд цохигч нь ЭЗЭН Би гэдгийг та нар мэднэ.


Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.


Миний хувьд, мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Харин Би байгаа байдлыг нь өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв.


дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ.


Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй.


Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.


Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн шавар савнуудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa