Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 3:9 - Ариун Библи 2013

9 Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!

Onani mutuwo Koperani




Исаиа 3:9
30 Mawu Ofanana  

Содомын хүмүүсийн санаа ёрын муу тул ЭЗЭНий өмнөх нүгэл нь их байв.


Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ —Өнгөрсөн шөнө би эцэг дээрээ орсон. Өнөө шөнө ч бас чи түүн дээр орж эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе гэв.


Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.


Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан толгойгоо чимэглээд, цонхоороо харав.


Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.


Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах.


Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.


Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”


ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд Өдсөн харцаар ширтэн алхаж, Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн Ихэмсгээр алхалж байна.


Гэвч буруутууд дайвалзах далай мэт, Тэр нь дөлгөөн байж эс чадах агаад Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.


Учир нь гэмт үйлдлүүд маань Таны өмнө үлэмж бөгөөд Нүглүүд маань бидний эсрэг гэрчилдэг. Гэмт үйлдлүүд маань бидэнтэй хамт байдаг. Бид хилэнцээ мэднэ.


Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Толгойноос маань титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!


Энэ бүх зүйл буюу ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад зүрх чинь юутай их доройтов оо!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй.


Тэр эм тэднийг харахдаа хойноос нь тачаадан Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв.


Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь зай гаргахаар гурван эвэр булгарч унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ.


Израиль аа, чи Миний эсрэг, Тусламжийнхаа эсрэг байгаа нь сүйрэл чинь билээ.


Израилийн бардамнал Өөрийнхөө эсрэг гэрчилнэ. Израиль, Ефраим хилэнцдээ бүдэрнэ. Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.


Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.


Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.


Дараа нь Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa