Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 3:5 - Ариун Библи 2013

5 Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.

Onani mutuwo Koperani




Исаиа 3:5
28 Mawu Ofanana  

Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон —Халзан толгойт оо, өгсөөд бай. Халзан толгойт оо, өгсөөд гэцгээв.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Ефраимын атаархал арилан Иудаг дайсагнагчид устана. Ефраим Иудад атаархахгүй, Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.


“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, Хөршийнхөө эсрэг, Хот нь хотын эсрэг, Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.


Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биенийх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад —


Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Тэд Есүсийн нүдийг боогоод —Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa