25 Танай эрчүүд илдэнд, Танай хүчтэнүүд дайнд унана.
25 Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана.
Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.
Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм.
Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.
Би дуудсан боловч та нар хариулсангүй, Би хэлсэн боловч та нар сонссонгүй, Харин Миний өмнө мууг үйлдэн Хүсээгүйг минь сонгосон учраас Би та нарыг илдэнд зориулахад Та нар бүгд аллагад бөхийнө”
Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.
Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.
Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө Далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг Үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.
Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.
«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө.
Энэ хотод суусан нэгэн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн нь амьд гарч, амиараа төлөөсийг төлнө.
Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ. Онгон охид минь, залуус минь илдэнд унажээ. Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж, Өршөөлгүйгээр хяджээ.
Миний ард түмний доторх бүх нүгэлтэн, «Гай зовлон биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд Бүгд илдэнд үхэх болно.