20 малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,
Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.
Аароны хөвгүүдийн алдар, сүр жавхланд зориулан тэдэнд дотуур дээл, бүс болон толгойн боолтууд хийгтүн.
Аарон тэдэнд —Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг мулталж, надад авчир гэв.
нарийн нэхсэн маалингаар толгойн ороолт, толгойд өмсдөг толгойн боолтууд мөн нарийн сүлжсэн маалинган дотуур өмд,
ээмэг, бугуйвч, гивлүүр,
Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойноос чинь унасан юм” гэж хэл.
Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүгээд, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавилаа.
Толгойд нь маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй.
Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.