13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, Хүмүүсийг шүүхээр зогслоо.
13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.
ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.
Бурхан, босож хэргээ өмгөөлөөч. Мунхаг нэгэн өдөр бүр Таныг Хэрхэн тохуурхаж буйг санаач.
Тэнгэрлэг чуулалд Бурхан байраа эзэлж, Тэрээр бурхдын дунд шүүж байна.
“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.
Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь, Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна. “Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг, Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа. Чи дахин хэзээ ч уухгүй.
ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.
Үндэстнүүдийг босгож, Иехошафатын хөндийд ирүүлэгтүн. Учир нь эргэн тойрны бүх үндэстнийг шүүхээр Би тэнд суух болно.
ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. “Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, Толгодод дуу хоолойгоо сонсго.
Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно.