Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 28:3 - Ариун Библи 2013

3 Ефраимын согтуучуудын бардам титэм нь Хөл дор гишгэгдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 28:3
12 Mawu Ofanana  

Тэрээр —Түүнийг доош хаягтун гэв. Ингээд тэд түүнийг доош чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, морьдод хүртэл цацагдав. Тэд түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”.


Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс!


Үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь Хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Та нарыг гишгэчин дэвслэх болно.


Сархдад согтуурахаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож, Дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид хөөрхий еэ!


“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Уурандаа Би тэднийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг дэвсэлжээ. Шүүс нь дээл уруу минь үсэрч, Би бүх хувцсаа бузарлачихлаа


Ефраим болон Самарийн оршин суугчид Бүгд үүнийг мэддэг. Зүрхний бардамнал, их зангаар Тэд ярихдаа:


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь —Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa