Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 28:2 - Ариун Библи 2013

2 Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий. Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи, Үерлэх усны хүчит шуурга лугаа адил Түүнийг мутраараа дэлхий уруу чулуудна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Үзэгтүн, шуурган мөндөр, сүйрлийн хар салхи мэт, үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий. Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.

Onani mutuwo Koperani




Исаиа 28:2
21 Mawu Ofanana  

Тэд цагаасаа өмнө авагдаж, Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.


Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар,


Тэр өдөр зугтагч могой Левиатан, Мурилзсан могой Левиатаныг ЭЗЭН уур хилэнгээрээ бас Их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


Үндэстнүүдийг шүүлтүүр дотор Хойш урагш нь сэгсчин Сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг Хүмүүсийн аманд хийхийн тулд Түүний амьсгал халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Ойд мөндөр орж Хот доош шигдэх болно.


Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, Мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно, мөндөр ч унана. Хуй салхи гарах болно.


Чи гарч шуурга мэт дайрна. Чи ба хамаг цэрэг чинь, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил болно.»


Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.


Халин урсах үерээр Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа.


Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa