Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 28:16 - Ариун Библи 2013

16 Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 28:16
25 Mawu Ofanana  

Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.


Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.


Түүний суурь ариун ууланд бий.


Тэгвэл тэр харийн элч нарт Яаж хариулах вэ? Сионы суурийг ЭЗЭН тавьсан. Түүний ард түмнээс зүдэрсэн нь Хоргодох байр олно.”


ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


“Салхи шуурганд туугдсан, Тайвширшгүй, дорд нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, Чиний суурийг индранилаар тавина.


Гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг хожим юу болох тухай аугаа их Бурханаас хаанд мэдүүлжээ. Энэ зүүд үнэн, тайлал нь ч итгэмжтэй хэмээн өгүүлэв.


Тэднээс булангийн чулуу, Тэднээс майхны гадас, Тэднээс тулааны нум, Тэднээс алив жанжин бүгд хамт ирэх болно.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.


Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу?


Та нар “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ.


Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг.


Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.


Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.


Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa