Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 27:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН Би хамгаалагч нь юм. Би түүнийг агшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 ЭЗЭН Би түүний хамгаалагч. Би түүнийг эгшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.

Onani mutuwo Koperani




Исаиа 27:3
26 Mawu Ofanana  

Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ.


Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна.


ЭЗЭНий өмнө энэрэл хайрыг гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр Тэр Өөрийн зарц бөгөөд Өөрийн ард түмэн Израильд өдрөөс өдөрт шийдлийг өгөх болтугай.


Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села


Бурхан тэхий голд нь бөгөөд Тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад тусална.


Элин халих шувууд мэт түг түмдийн ЭЗЭН Иерусалимыг хамгаална. Тэр хамгаална, чөлөөлнө. Тэр алгасна, аварна” гэж айлдав.


“Би ЭЗЭН. Чамайг зөвт байдалд дуудаж, гараас чинь атгаад, Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн, Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө.


Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.


Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна.


Учир нь Би Бурхан, өөр байхгүй. Би Бурхан. Надтай ижил нь үгүй учраас Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.


Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн Хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч, Чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно.


ЭЗЭН Би Бурхан нь болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.


Би та нарын дотор Сүнсээ тавьж, та нар амилаад, Би та нарыг нутагт чинь суулгах болно. ЭЗЭН Би ийнхүү хэлснээ хийснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”


Ариун газар минь тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэж хэл.


Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa