Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 26:7 - Ариун Библи 2013

7 Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ. Аяа Зөвт Нэгэн ээ, Зөвт хүний замыг тэгшхэн тавиач.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Зөв шударгын зам нь дардан ажээ. Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач.

Onani mutuwo Koperani




Исаиа 26:7
30 Mawu Ofanana  

Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Зөв шударга жингээр жинлэ, намайг Хоёргүй үнэнчийг минь Бурхан мэдэх болно.


Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.


ЭЗЭН ариун сүмдээ байна ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг.


ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд дуртай Шударга нэгэн Түүний царайг харах болно.


ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч! Жимүүдээ надад зааж өгөөч!


Үнэнээрээ намайг дагуулж, Намайг сургаач! Учир нь, Та авралын минь Бурхан юм Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэм.


ЭЗЭН, замаа надад зааж, Дайснуудын минь учир Намайг тэгш жимээр удирдаач!


Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй. Тэдний зүрх сэтгэл нь хорлол Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг юм.


Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшлэх. Бурууталдаа цөвт нэгэн ойчих.


Зөвт хүн гэм зэмгүй явах. Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх


Гэмтний зам нь тахир Гэмгүй цэврийн хандлага нь чигч шударга.


Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.


Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна.


ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.


Амар тайванд тэрээр орно. Зөв замаар явагч Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.


ЭЗЭН минь, замаа хүн өөрөө хардаггүйг би мэднэ. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.


Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.


Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa