Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 26:5 - Ариун Библи 2013

5 Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, Халдашгүй хотыг доройтуулан Газарт унаган шороонд шиднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 26:5
18 Mawu Ofanana  

Эцэг өвгөдийн маань хилэнцийг Бидний эсрэг бүү санаач. Бид маш дор орсон учир Өөрийнхөө өршөөлөөр биднийг даруй угтаж аваач.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.


Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад Чуулганы уулан дээр заларна.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.


Самуурсан хот нурж, Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Ойд мөндөр орж Хот доош шигдэх болно.


Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Эзэн Иаковын бүх сууцыг Эс хэлтрүүлэн залгив. Уур хилэндээ Тэрээр, Иуда охины бүх бэхлэлтийг нурааж, Газартай нь тэгшлэв. Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.


Морьдынхоо туурайгаар тэр хамаг гудамжийг чинь талхлах болно. Тэр ард түмнийг чинь илдээр ална. Хүчирхэг багананууд чинь газарт унана.


Гоо үзэсгэлэнгээсээ болж Зүрх чинь бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаас Цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газарт хаяж, Хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa