Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 25:4 - Ариун Библи 2013

4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 25:4
37 Mawu Ofanana  

Харин Тэрээр гачигдагсдыг Зовлон зүдүүрээс өндөрт өргөж, Тэдний гэрийнхнийг хонин сүрэг мэт өсгөдөг.


Гэрчлэлүүдээс тань би зуурна. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


ЭЗЭН чамайг хамгаалагч, ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр чинь юм.


Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ? Хүчтэнээс зүдэрснийг, Дээрэмчдээс нь зүдэрсэн хийгээд ядууг Та аварна” хэмээмой.


Салхи, шуурга, хуй салхинаас Зугтах газартаа яарахсан” гэж би хэлэв.


Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж Гачигдагсдын амийг аврах болно.


Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн Гачигдагсдын хүүхдүүдийг аварч Дарлагчийг сөнөөх болтугай!


Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


Тэгвэл тэр харийн элч нарт Яаж хариулах вэ? Сионы суурийг ЭЗЭН тавьсан. Түүний ард түмнээс зүдэрсэн нь Хоргодох байр олно.”


“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач! Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, Оргодлуудыг бүү барьж өгөөч!


Учир нь чи авралынхаа Бурханыг умартан, Хоргодох газрынхаа хадыг эс санав. Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж, Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.


Эсвэл тэр хамгаалалтыг минь түшиг. Тэр Надтай энхийг тогтоог, Тэр Надтай энхийг тогтоог.”


Шүүх газар сууж буй хүнд Шударга сүнс болж, Тулаанд дааман хаалга тийш ухрагчдад Хүч чадал нь болно.


Номой нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж, Хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэндээ баясна.


Учир нь харгислагчдын төгсгөл ирж, Элэглэгчид алга болж, Ёс бусыг үйлдэхийг санаархагч Бүгд таслагдана.


Гэвч гэнэт нэгэн агшинд л Чиний үй түмэн дайсан Нарийн тоос мэт болж, Үй олон харгис хүн Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Хүн бүр салхинаас хоргодох газар, Шуурганаас халхлах халхавч, Хуурай газрын усны суваг, Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.


Өндөрт заларна, Түүний хоргодох газар нь Хадан бэхлэлт байх болно. Түүнд талх нь хангагдаж, Ус нь элбэг байх болно.


Аяа ЭЗЭН, Биднийг нигүүлсээч! Бид Таныг хүлээнэ. Өглөө бүр Та хүч маань болж, Зовлон шаналангийн цагт Та аврал минь байгаач!


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Орилж байхад чинь Бүлэглэл чинь чамайг авраг! Салхи тэд бүгдийг чинь хийсгэж, Үлээх агаар тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн Ариун уулыг минь эзэмшинэ.


Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.


Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно.


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Чи гарч шуурга мэт дайрна. Чи ба хамаг цэрэг чинь, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил болно.»


Гэвч Би та нарын дунд даруу ба дорд хүмүүсийг үлдээж, Тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa