Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 25:2 - Ариун Библи 2013

2 Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 25:2
24 Mawu Ofanana  

Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд Мөнөөх нь дахин босгогдохгүй. Тэрээр хүнийг хорьдог бөгөөд Суллагдах арга байдаггүй юм.


Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж, Үеэс үед үл амьдарна. Арабууд тэнд майхнаа эс барина, Хоньчид сүргээ үл хотлуулна.


Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, Байшингууд нь шар шувуугаар дүүрч, Тэнд тэмээн хяруул амьдарч, Годрон буг тэнд бүжнэ.


Бэхэлсэн цамхгуудад нь зэрлэг ноход, Баян тансаг харшид нь цөөвөр чоно улина. Тэр цаг удахгүй ирнэ, Тэр өдөр үл хойшлогдоно.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск хот байхаа больж, Эвдэрсэн нуранги болно.


Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж, Арамын үлдэгсэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, Хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН, Канааны цайзуудыг Эвдэх тушаал буулгав.


Халдеичуудын нутгийг харагтун. Энэ ард түмэн үгүй болжээ. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.


Самуурсан хот нурж, Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош хаяж, Шороонд хүртэл нь түүнийг газарт хаяна.


Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, Халдашгүй хотыг доройтуулан Газарт унаган шороонд шиднэ.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.


Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.


Ойд мөндөр орж Хот доош шигдэх болно.


Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор Сундуу бут, өргөст халгай ургаж, Цөөвөр чонын орогнох газар, Тэмээн хяруулын нутаг болно.


Чи сонсоогүй юм уу? Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж, Эрт цагт үүнийг хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгохыг Одоо Би биелэл болголоо.


Тэд чамаас буланд ч, сууринд ч зориулж чулуу авахгүй. Харин чи мөнхөд зэлүүд хоосон болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Бас тэндээс булааж авсан бүхнээ хотын төв талбайд цуглуулаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болгон шатаа. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч баригдах ёсгүй.


Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан —Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганцхан цагийн дотор хог боллоо гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa