7 Шинэ дарс хатаж, Усан үзмийн мод нь гандана. Наргианч зүрхтэй бүх хүн санаа алдана.
7 Шинэ дарс гашуудаж, усан үзмийн мод нь гандана. Бүх наргианч хүн санаа алдана.
Би уухайг нь зогсоосон учир Үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч Баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, Дарс шахуургад гишгэгчид үзэм гишгэхээ болив.
Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав. Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж, Далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг Үндэстнүүдийн эзэд дэвслэв.
Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”
Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би мутраа тэдний эсрэг сунгаж, Диблаг чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлж зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.»”