Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 24:15 - Ариун Библи 2013

15 Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, Далайн арлуудад Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.

Onani mutuwo Koperani




Исаиа 24:15
26 Mawu Ofanana  

Хаан Ахашверош эх газар болон далайн арлуудад ч алба гувчуур ногдуулав.


Тэр өдөр та нар: “ЭЗЭНд талархацгаа. Нэрийг нь дууд. Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж Алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла.


Ийм учраас хүчирхэг ард түмэн Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас эмээнэ.


ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, Таныг дурсан магтах нь Сэтгэлийн маань хүсэл болой.


Эргийн орнууд үзээд айж, Дэлхийн хязгаарууд цочирдсоор Ойртон ирлээ.


Далай уруу орогч ба дотор нь буй бүгд, Арлууд болон дээр нь оршин суугчид аа. ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.


Тэд ЭЗЭНд алдрыг өргөн Магтаалыг нь эргийн орнуудад тунхаглах болтугай!


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


Эргийн орнууд аа, Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ умайд байхаас л Нэрийг минь Тэр дурдсан.


Зөвт байдал минь ойр, Аврал минь гарч ирж байна. Мутар минь ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн Тэд мутрыг минь горьдон хүлээнэ.


Тэр чамайг алдаршуулсан учир Бурхан ЭЗЭНий чинь нэрд, Израилийн Ариун Нэгэнд Хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь, Алс холоос авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд нь Ийнхүү эргийн орнууд Намайг харуулдана.


Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.


Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор мөн та нар ч Түүн дотор алдаршина.


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa