Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 23:13 - Ариун Библи 2013

13 Халдеичуудын нутгийг харагтун. Энэ ард түмэн үгүй болжээ. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.

Onani mutuwo Koperani




Исаиа 23:13
23 Mawu Ofanana  

Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв.


Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ.


ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ.


Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж.


Тэгээд Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефарваимаас хүмүүсийг Ассирийн хаан авчран Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав.


Тэр үед Хезекиаг өвчтэй байсныг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв.


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.


Цөлд суугчид түүний өмнө бөхийж, Дайснууд нь тоос шороог долоог!


Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ! Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.


Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, Зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч Олон үндэстнийг тасчин устгах нь Зүрхэн дэх зорилго нь юм.


Хаанчлалуудын чимэг, Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.


Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, Байшингууд нь шар шувуугаар дүүрч, Тэнд тэмээн хяруул амьдарч, Годрон буг тэнд бүжнэ.


Тэд хамтдаа уулын махчин шувууд, Газрын араатнуудад хаягдана. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, Газрын араатнууд тэдэн дээр өвөлжинө”


Израилийн Ариун Нэгэн, Таны Аврагч, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн Дээдсийг нь төдийгүй, Усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг буулган авчирна.


Тэд вавилончууд, бүх халдеи, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассири юм. Тэд хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагч, түшмэл, жанжин, алдар цуутай хүн, бүгдээрээ морьд хөлөглөгчид юм.


Хүний хүү, Вавилоны хаан Небухаднезар цэргээ Тирийн эсрэг нөр их хөдөлмөрлүүлэв. Толгой бүхэн халзан болж, мөр бүхэн шалбарав. Гэвч тэр өөрөө ч, цэрэг нь ч Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс түүнээс авсангүй.


Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Тийнхүү тэр Халдей нутгаас гарч, Харранд суурьшсан. Тэгээд эцгийг нь өөд болсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ суух энэ нутагт нүүлгэсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa